Хөвсгөл аймгийн сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Авьяас билгийн тэнгэр” тоглолтыг үзэгчдэдээ өргөн барилаа.
Тоглолтод орон нутагт үйл ажиллагаа явуудаг зургаан телевиз, хоёр сонингийн төлөөлөл бүхий 50 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд тоглолтыг Мэргэн улаач студиэс санаачлан амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр сэтгүүлчид дуу, бүжиг, хошин шог зэрэг уран бүтээлээс хүргэж олон төрлийн нууц авьяасаа тодруулж үзэгч түмэндээ бэлэг барьсан байна.
Мөн аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдөр хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Хөвсгөл телевизийн захирал Ж.Эрдэнэцэцэг Дэлхийн оюуны Академийн “Эгэл баатар” цом, найруулагч Д.Ганбаатар, Ц.Баасандалай нар Аймгийн тэргүүний ажилтан, ерөнхий редактор МОНЦАМЭ агентлагийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Гантуяа “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, нягтлан Д.Цэцэгмаа аймгийн Засаг даргын жуух бичиг, сэтгүүлч Д.Дорждэрэм, Б.Мөнхдалай, Ч.Батзориг нар Засаг даргын баярын бичиг зэрэг шагналаар шагнууллаа.
Хөвсгөлийн сэтгүүлчид тоглолт хийжээ | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.