НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 8-ны өдөр Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус хэлэлцүүлгийн нээлтэд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Энэхүү арга хэмжээнд бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучуудын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.