![](/uploads/201405/news/thumb/e09e7e810855568b43213a98fe166dce_x3.gif)
Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 08.00 цагаас тавдугаар сарын 5-ны 08.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас 112 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирж, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. Өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирэх халаалт дулаантай холбоотой гомдол багасаж, барилга, өмч, газрын харилцаатай холбоотой гомдол санал ихэссэн байна.
Тодруулбал, энэ сарын 28-ны 23.20 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13А байрны урд Өргөө кино театрын зүүн талд барилга бариад оршин суугчдыг амраахгүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж түр зогсоож арга хэмжээ авсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 30-ны 02.10 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны баруун талд шөнө барилга бариад амраахгүй байна гэсэн гомдол ирснийг нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, түр зогсоож арга хэмжээ авчээ.
Цаг агаар дулаарч, барилга, газар шороо, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд амралтын өдрүүд болон шөнийн цагаар барилгын ажил хийж иргэдийг амраахгүй байгаа, хүнд даацын автомашинаар автозам эвдэлсэн, барилгын хогоо зориулалтын бус газар асгах зэрэг гомдол иржээ.
Барилга, өмч, газрын харилцаатай гомдол санал ирэх нь ихэсчээ | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.