Шууд Chart

Бүх Хятадын аварга боксчин Өвөр Монгол охин...

2021-03-10 09:34:40

Өвөр Монголчууд хүүхдүүдээ хүчний спортоор хичээллүүлэх төдийлөн дуртай биш байдаг аж.

Ялангуяа охидуудаа бөх, боксоор хичээллүүлдэггүй гэнэ. Гэвч Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны алдарт бөх Буянаа ганц охин Удвалыгаа боксчин болгохоор санаа шулуудан 2010 онд Хөх хотод боксын нэрт дасгалжуулагч Хадбаатарт шавь оруулахад олон хүн гайхан шогширч байжээ.  

Удвал охин аавынхаа захиас даалгаварыг биелүүлэн боксын спортоор шантралгүй хичээллэсний үр дүнд 81 кг-ийн жинд бүх Хятадын аварга тамирчин боллоо.

Өвөр Монгол охид бүсгүйчүүдээс анх удаа боксоор хичээллэж аваргын титэм зүүсэн Удвал охин өдгөө Өмнөд Монголчуудын бахархал болоод байна. Удвал 1995 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд төрсөн аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүх Хятадын аварга боксчин Өвөр Монгол охин...  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй