![](/uploads/202103/news/thumb/c13f19b78e5ed968224f3e76724d3ff3_x3.jpg)
Дэлхийн хамгийн өндөр настан Кани Танака өдгөө 118 настай бөгөөд Токиогийн олимпын галт бамбарыг аялуулахаар болжээ. Ирэх тавдугаар сард Фүкүока мужийн Шимэ хотоор олимпын галт бамбар аялах бөгөөд энэ үеэр түүнээр 100 гаруй метр галт бамбарыг аялуулж, дараагийн гүйгчид шилжүүлэх гэнэ. Тэрбээр замынхаа ихэнх хэсгийг тэргэнцэр дээр туулж, бамбараа шилжүүлэх үедээ хөл дээрээ алхаж, хүлээлгэн өгөх ажээ.
Сонирхуулахад, түүний ач хүү өдгөө 60 настай гэнэ.
Танака 1903 онд мэндэлсэн бөгөөд 19 насандаа будааны дэлгүүрийн эзэнтэй гэрлэж, 103 нас хүртлээ дэлгүүртээ ажилласан гэнэ. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж, өдгөө тав ач, найман ачинцартай ажээ. Кани Танакагийн амьдралын хэв маяг их энгийн. Тэр өглөө бүр 06.00 цагт босч, хөлөгт тоглоом тоглож, тоо боддог. Мөн хийжүүлсэн ундаанд үнэхээр дуртай гэнэ.
1896 онд анхны олимпын наадам зохион байгуулагдаж байв. Харин үүнээс долоон жилийн дараа Кани Танака мэндэлжээ.
1964 онд Япон улс анх удаагаа олимпын наадмыг нутагтаа зохион байгуулж байхад Танака 61 настай байжээ. Өдгөө тэрбээр өвөл, зуны нийтдээ 48 олимпыг үзээд байна.
Мөн нэгэн сонирхолтой зүйл хэлэхэд Бразилын Айда Геманква 106 насандаа Риогийн зуны олимпын галт бамбарыг, Оросын Александр Каптаренко 101 насандаа Сочигийн өвлийн олимпын галт бамбарыг тус тус аялуулж байжээ.
118 настай Кани Танака Токиогийн олимпын галт бамбарыг аялуулна | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.