![](/uploads/202103/news/thumb/9e45c3ffe6b3b4794875bfbcd7c90544_x3.jpg)
Ираны чөлөөт бөхийн холбоо өчигдөр Тегеранд олимпод оролцох хоёр жиндээ сорилт барилдаан хийлээ.
86 кг-ын жинд "Рио-2016" олимпын наадмын аварга, дэлхийн хошой аварга, Ираны шигшээ багийн ахлагч Хассан Яздани Чихати нэг нутгийн, нэг багшийн шавь, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Камран Гасемпурыг 5:2-оор ялснаар хоёр дахь олимпдоо оролцохоос гадна цолоо хамгаалах аянд мордлоо.
Түүнчлэн 57 кг-ын жинд Реза Атри Рахман Амузадуг 6:4-өөр ялж олимпын наадамд анх удаа зодоглох эрхээ авав.
Тэгвэл хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад эрх авсан 125 кг-ын жинд "U-23" дэлхийн аварга Амир Заре, Ираны аварга Амин Тахеригийн нарыг олон улсын тэмцээнд хамтад нь оролцуулж үзүүлсэн амжилтыг харгалзан сонголтоо хийнэ.
Мөн үлдсэн гурван жингийн тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 8-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн эрх олгох тэмцээнд оролцох бөгөөд Мохаммад Мохаммадиан (97 кг), Юнес Эмами (74 кг), Амир Яздани (65 кг) нар тус тус зодоглоно.
Сонирхуулахад, 2016 оны Риогийн олимпод Иран улс бүтэн багаараа оролцож байсан бөгөөд 74 кг-ын жинд Хассан Яздани алт, 125 кг-д Комейл Гасеми мөнгө, 57 кг-д Хассан Рахими хүрэл медаль хүртэж байв.
Хассан Яздани хоёр дахь олимпдоо оролцоно | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.