Шууд Chart

Дүйцүүлэх алба хаагчид тусгай үүрэг гүйцэтгэлээ

2021-03-10 17:19:34

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/436 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 2020 оны А/08 дугаар тушаал, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас транзит нислэгээр ирсэн болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан иргэдэд хоол хүргэх тусгай үүргийг гүйцэтгэлээ.

Таван удаагийн ээлжээр 105 хоногийн хугацаатай тусгай үүрэг гүйцэтгэхэд нийт давхардсан тоогоор Цэргийн штабуудаас 12 офицер, 85 гаруй цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.


Дүйцүүлэх алба хаагчид тусгай үүрэг гүйцэтгэлээ  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй