Шууд Chart

Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа

2021-03-11 09:08:39

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Найжил Адамстай 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр цахимаар уулзаж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай улсын экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн батлан хамгаалах, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой саналуудыг хэлэлцэв.

Цахим уулзалтаар мөн цар тахлын тархалтыг саармагжуулж, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг нь бууруулах арга замууд, вакцины нийлүүлэлт, вакцинжуулалтын талаар хөндөж ярилцлаа.


Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа   
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй