Монголын залуучуудын холбоо “Залуучуудаа сонсъё” аян зарлажээ. Уг аянаар залуучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.
Монголын залуучуудын холбоо нь 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага юм.
Залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулдаг Монголын хамгийн том байгууллагын хувьд аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой аж.
Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ МЗХ-ны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од пэйж хаяг руу илгээх буюу тус холбооны төв байранд ирж, санал бодлоо хуваалцахыг уриалж байгаа юм байна.
Монголын залуучуудын холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ | ||
Үзсэн: 1560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.