![](/uploads/202103/news/thumb/5f64bc30c536729e32cd969f3e75669f_x3.jpg)
Олон улсын олимпын хорооны гишүүн Батболдын Баттүшиг нь Олон улсын олимпын хорооны 137 дугаар цахим чуулганд оролцож байна.
Уг чуулган нь Грекийн нийслэл Афин хотноо зохиогдохоор товлосон ч цар тахлын тархалтын улмаас цахим хэлбэрт шилжихээс өөр аргагүй байдалд хүрсэн.
Уг чуулганаар "Аgenda-2020" зорилтот хөтөлбөрийн сүүлчийн тайланг хэлэлцэж, "Аgenda 2020+5" шинэ хөтөлбөрийг батлах юм.
Мөн дүрэм ёсоор ОУОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 2013 оноос хойш тус Хороог тэргүүлж буй Герман Улсын иргэн, 67 настай Томас Бах өрсөлдөгчгүйгээр шууд улиран сонгогдох нь тодорхой болсон.
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 2020 онд 34 насандаа ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ. ОУОХ-ны чуулган энэ сарын 10-12-ны өдрүүдэд цахимаар хуралдаж байна.
ОУОХ-ны цахим хурлыг https://youtu.be/-Yvh8qTDJ3Y хаягаар шууд хүлээн авч үзэх боломжтой.
Б.Баттүшиг ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцож байна | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.