Шууд Chart

“Ромео, Жульетта” мюзикл дахин тавигдана

2014-05-06 11:39:45

Уильяам Шекспирийн “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжиг Монголын тайзнаа мюзикл хэлбэрээр дахин амилахаар болжээ.  

Азид анх удаагаа Монголын тайзнаа амилж мянга мянган үзэгчийг байлдан дагуулж байсан “Ромео, Жульетта” мюзиклыг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 14-нд 19:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа дахин тоглохоор болжээ.

Тус мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, тус жүжгийг А.Аюурзана монгол хэлнийхээ онцлогт тохируулан мюзикл хэлбэрт оруулж орчуулжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ромео, Жульетта” мюзикл дахин тавигдана  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй