ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр цахимаар болов. Хурлыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлсэн бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга тус комиссын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлт болон 2021 оны төлөвлөгөөний төслийг танилцуулав.
Тус комисс нь үндсэн 5 салбарын хүрээнд нийт 10 зорилт бүхий 14 арга хэмжээг хэрэгжүүлж, төлөвлөгөөнд тусгагдаагүй 31 ажлыг нэмж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, ЮНЕСКО-гийн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх гадаад арга хэмжээнд 4 хүнийг эхний улиралд, Ковид-19 цар тахлын улмаас танхимын сургалт, арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлж вебинар, цахим уулзалт, сургалтад нийт 847 хүнийг хамруулсан байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.