“Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар өнөөдөр “Холын мэт ойрхон сансар: Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ой” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Цолмон түрүүллээ.
Харин хоёр, гуравдугаар байрт Плехановын нэрэмжит сургуулийн 11 дүгээр сурагч Э.Алрис, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Эрхээ нар шалгарлаа.
Уг уралдааныг Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонин жил болгон зохиодог уламжлалтай байсан бол өнгөрсөн жилээс Улаанбаатар дахь "Русский Дом" (та бид бүхний нэрлэж заншснаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв) хамтран зохион байгуулагчаар оролцжээ.
Үндэсний уралдаанд түрүүлсэн сурагчийг ОХУ-д тэтгэлгээр сурах эрхийн бичгээр шагнасан юм.
Энэ онд тохиох хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан уг уралдаанд орон нутаг, нийслэлийн 30 гаруй оролцогч оролцож, хоёр үе шаттай явагдсан байна.
Ялагчын шагналыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах эрх гардуулсан юм.
Шагналыг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа гардууллаа.
Улсын баатар Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ойн сэдэвт зохион бичлэгийн уралдаанд Э.Цолмон түрүүллээ | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.