БНСУ-д зочилж буй Монголын дэд хамба тэргүүтэй лам нар Солонгосын буддын шашны “BBS” телевизийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Монголын буддын шашны Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж Сөүл хотын Мапо дүүрэгт орших буддын шашны “BBS” телевизэд очиж, захирал И Чэ Вөньтэй уулзан буддын шашны телевиз байгуулах ажиллагаанд зөвлөгөө, туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Тэрээр хэлэхдээ “Солонгосын буддын шашны байгууллагын тусламжаар байгуулсан манай радио одоо орон даяар нэвтрүүлэг хийж байгаа. Харин одоо бид буддын шашны телевиз байгуулах зорилготой Солонгосын буддын шашны телевизтэй танилцахаар ирсэн” гэжээ.
“BBS” телевизийн захирал И Чэ Вөнь хэлэхдээ “Монголд шашнаа дэлгэрүүлэхийн тулд телевиз байгуулах ажлыг яаравчлах хэрэгтэй. Хэрэв Монголд буддын шашны телевиз байгуулагдвал бид техник технологийн тусламжийг харамгүй үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.
Түвдээс дэлгэрсэн буддын шашныг монголчуудын 90 хувь нь шүтдэг байсан боловч ЗХУ-ын нөлөөнд орсноор буддын шашин хэсэг доройтож байгаад дахин сэргэжээ. Өнөөдөр монголчууд буддын шашнаа БНСУ-ын хөгжлийн загвараар хөгжүүлэхээр ажиллаж байна.
Буддын шашны телевизтэй болно | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.