Шууд Chart

Энэтхэгийн нэрт эмч Намиш Мехта Монголд ажиллаж байна

2014-05-06 14:17:37

Элэгний хавдар, хатуурал маш их байгаа нь өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Монгол Улс элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байна. Жилд дунджаар өвчилж буй хавдрын өвчлөлийн 40 хувийг элэгний хавдар эзэлдэг тухай тоо баримт бий.  Энэтхэг улс элэг шилжүүлэх мэс заслын чанар, үр дүнгээр тэргүүлдэг. Тэр дундаа Шинэ Дели хот дахь Намиш Мехта эмчийн тэргүүлсэн баг амжилт, үр дүнгээрээ манлайлдаг билээ.

Монголын 30 гаруй иргэн түүний эмчилгээ, элэг шилжүүлэх мэс засалд хамрагдан өдгөө эрүүл энх амьдарч байна. Энэтхэг улсын элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта болон тус улсад элэг шилжүүлэх мэс заслын эмчилгээнд орсон эмчлүүлэгчдийн төлөөллүүд өнөөдөр МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хурлын дүрс бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү...

Нийтэлсэн: Web admin

Энэтхэгийн нэрт эмч Намиш Мехта Монголд ажиллаж байна  
Үзсэн: 2113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй