![](/uploads/202103/news/thumb/b077d154f1822a92f3f93de329aa0d68_x3.jpg)
Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас хошой шагнал хүртжээ.
Тодруулбал, “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус гардсан байна. Үүгээр уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон анхны тохиолдол болжээ.
“Алтан судал” кино нь энэ жилийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд дэвшиж, өрсөлдөхөөр болсон. Энэ жил “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрөлд 15 бүтээл нэр дэвших юм.
Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг энэ сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Алтан судал” уран сайхны кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн.
Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон.
“Алтан судал” кино нэг наадмаас хоёр шагнал зэрэг хүртжээ | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.