Шууд Chart

Улсын харцага Т.Баасанхүү цомын эзэн боллоо

2021-03-15 10:12:09

Монголын үндэсний бөхийн холбоо, "Green show" продакшн хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд шилдэг найман харцагын тойргийн барилдаан өчигдөр зохион байгуулагдаж, Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүү таван даваа, хоёр унаатай түрүүлэв.

Тэрбээр О.Хангай, Х.Гантулга, А.Цацабшир, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн нарын өвдөг шороодуулж, цомын эзэн болсон юм.

Тэгвэл Завхан аймгийн Отгон сумын харьяат, улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэж, О.Хангай дөрвөн даваа, Х.Гантулга, Ц.Одбаяр, А.Цацабшир, Д.Анар нар гурав, Д.Бат-Эрдэнэ хоёр даваатай удаалав.

Тус барилдааны үеэр "Борхойн өргөө" ХХК нутгийнхаа бөх болох улсын харцага А.Цацабширын даваа бүрийг 500 мянган төгрөгөөр үнэлсэн бол “Ажнай” корпораци улсын харцага Ц.Одбаярыг таван сая төгрөгөөр урамшуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага Т.Баасанхүү цомын эзэн боллоо  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй