![](/uploads/202103/news/thumb/0996b3790ba9d3008656d31560caf3a0_x3.jpg)
Мэргэжлийн сүмогийн харү башё өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Энэ удаагийн башёг ёкозүна Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжсөн бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал хүч үзэж байна.
М.Даваажаргал тус башёгийн эхний өдөр өнгөрөгч хацү башёгийн аварга комүсүби Дайэйшотой учраа тааран барилдаж, 2020 оны долоодугаар сарын нагоя башёгоос хойшхи анхны даваагаа авав.
Их аваргын хувьд өнгөрсөн оны наймдугаар сард баруун өвдгөндөө хагалгаа хийлгэсэн бол озэки цолоо эргүүлэн авах зорилготой Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мөн л башёг даваагаар эхлүүллээ.
Түүнчлэн Ичиножо А.Ичинноров маэгаширагийн долдугаарт эрэмбэтэй Точиношинг давав.
Бусад Монгол бөхчүүдийн хувьд Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн гуравт эрэмбэтэй Шиманоүмид, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмид, Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн аравт эрэмбэтэй Мидорифүжид, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн 14-т эрэмбэтэй Котоэкод тус тус өвдөг шорооджээ.
Хакүхо М.Даваажаргал башёг даваагаар эхлүүлсэн бол Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжиж байна | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.