Шууд Chart

Монгол, Америкийн стратегийн түншлэлийг нотлов

2021-03-16 13:45:00

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Төрийн департаментын зөвлөх Дерек Шоллэтэй 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр утсаар ярив.

Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу идэвхтэй өрнөж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү ойр дотно харилцаагаа бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар 2020 онд болсон ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, цар тахлын нөхцөл байдал сайжирмагц төлөвлөсөн айлчлал, уулзалт, арга хэмжээнүүдийг идэвхтэй явуулахаар ярилцлаа.

ТНБД Н.Анхбаяр цар цахлын эсрэг манай улсын хүч чармайлтад АНУ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархах ялдамд Засгийн газар иргэдээ вакцинжуулах аяныг түргэсгэж буй, мөн ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакциныг хүлээн авах гэж байгааг мэдээлж, цаашид ч хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.


Монгол, Америкийн стратегийн түншлэлийг нотлов   
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй