![](/uploads/201307/news/thumb/52f26dfc7c5ca5d38d4c5f2412e23fe2_x3.jpg)
Энэ жилийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-25-ны хооронд орон даяар явагдана.
Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилээс өмнө 58 цэцэрлэг нэмж ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ингэснээр төрийн өмчийн 400 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулах аж.
Урьдчилсан тооцоогоор нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 99604 хүүхэд байгаагаас 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ.
Мөн энэ жил цэцэрлэгт хамрагдах хүүхдийг зөвхөн өөрийн харъяа дүүрэг, хорооны цэцэрлэгт нь хамруулах бодлого барьж байгаа юм байна.
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ | ||
Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.