Шууд Chart

Христийн сүмүүдийн хууль бус ажиллагаа эрүүл мэндийн салбарыг чиглэж байна

2014-05-06 16:58:35

“Гэр хорооллын Христийн сүмүүдэд гаднаас ирсэн эмч нар өндөр үнэтэй тариаг итгэгч нартаа үнэгүй хийж байна. Уг тариа нь үений өвчин намдаадаг бөгөөд өвчтэй хэсэгтээ 7-8 удаа тариулдаг” гэх мэдээллийг нэгэн иргэн бидэнд өгсөн юм. Мэдээллийн дагуу бид Христэд итгэгчдийн сүмүүд рүү залгаж, холбогдох хүмүүсээс тодруулснаар  БЗД-ийн хоёрдугаар хороонд орших “Гэрэлт-Ирээдүй” сүмд хувааарийн дагуу уг тариа хийгдэх болсныг дууллаа.

Мэдээллийн мөрөөр “Гэрэлт-Ирээдүй” сүмд очиход БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар ирж, тариа, бусад зүү тариуруудыг хурааж байхтай таарсан юм. Ингээд БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын улсын байцаагч О.Ёндонцоогоос дараах тодруулгыг авлаа.
 
                                        О.Ёндонцоо: Шалгалт цаашид хуулийн дагуу үргэлжлэн явагдана          
 
- Та иргэний мэдээллийн дагуу энд ирсэн үү?  
 
- Тийм ээ. Иргэний мэдээллийн дагуу  өнөө өглөө “Гэрэлт-Ирээдүй” сүм дээр бид 10 цагийн үед ирсэн. Бид эрүүл мэндийн тухай хууль, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох тодруулгуудыг зохион байгуулагчдаас авч, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.  
 
- Зохион байгуулагчдын зүгээс ямар тайлбар хийж байна вэ?
 
- Бидний авсан тодруулгаар бол америк иргэн нь  Монгол Улсад эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй, Монгол эмч нарын хувьд эмчилгээ хийх зөвшөөрөлтэй юм байна. Өнөө өглөө биднийг ирэхэд 50 орчим хүн цугларсан хэдий ч тариа хийгдэж эхлээгүй байсан. Зохион байгуулагчидтай нь уулзаж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эмнэлгийн орчинд эмчилгээ явуулах шаардлагатайг анхааруулснаар иргэдийг тараасан.
 
- Одоогоор хэдий хэмжээний эм тариаг хураасан бэ?  
 
- Нарийвчилсан тоог хараахан гаргаж амжаагүй байна. Ямар ч байсан хэрэглэж байсан эм тариа, эмчилгээний хэрэгслүүдийг хурааж авсан байгаа. Шалгалт цаашид хуулийн дагуу үргэлжлэх бөгөөд маргааш эмчилгээ явуулж байсан эмч нарын багтай уулзаж, илүү нарийвчилсан тодруулгуудыг авахаар цаг товлоод байна.
 
- Иргэд нэлээд бухимдалтай байх шиг байна?
 
- Иргэдийн зүгээс бидний ажиллагаанд хүндрэл учруулж, уур бухимдлаа илэрхийллээ. “Цаг авчихсан байна”, “Хаана үзүүлэх нь миний дур” гэхчлэн эсэргүүцэх хүмүүс энд байна.
 
- Тарианы найруулгад юу юу орсон байна?
 
-  Тариагаа 10 граммаар шахаж бэлдсэн байна. Үндсэн найруулгад 20 процентийн глюкоз, витамин В12, ледакен гэсэн тарианууд оржээ. Манай эм ханган нийлүүлэгчдээс өчигдөр худалдан авсан, хугацаа нь дууссан зөрчил байхгүй. Хамгийн гол нь энэ гурван тариаг хооронд нь нийлүүлэн найруулж, урьдчилан тарихаар бэлтгэн шфрицэнд шахаж,  эмнэлгийн бус орчинд үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж таарч байгаа юм. Тариаг эмчлүүлэгчийн нүдэн дээр шинэ шфрицний уутыг задлан, найруулан хийж байх ёстой.
БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч дээрх тодруулгыг өгч байх завсар уг үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүс нэлээдгүй бухимдалтай харагдлаа. Христийн цуглааны сайн дурын ажилтан гэж өөрийгөө танилцуулсан Т.Батжаргал ийм тайлбар хийж байна.  
 
                                         Т.Батжаргал: 500 орчим хүнд энэ тариаг хийсэн
 
нэ үйл ажиллагааг хууль бус гэдгийг та мэдэж байсан уу?  
 
- Нөхөн сэргээх эмчилгээний хэлбэрээр цуглааны итгэгчдийн хүрээнд эмчилгээ хийх тохиролцоогоор анх АНУ-ын Хайнсан Вот хэмээх хүн миний урилгаар манай улсад ирсэн юм. Энэ эмч маань дэлхийн 70 гаруй оронд 100 мянган хүнд энэ эмчилгээг хийсэн туршлагатай хүн.
 
- Нэг дор тариаг олноор нь хийсэн нь ямар учиртай юм бэ?
 
- Түүнийг бол би мэдэхгүй. Эмчилгээ явуулж байгаа эмч нар мэднэ байх. Итгэл бишрэлийнхээ хүрээнд хүмүүст туслах зорилготойгоор л хийж байгаа ажил.  
 
- Биднийг Хайнсан доктортойгоо уулзуулж болох уу?
 
- Болохгүй.
 
- Монгол эмч нарын багийг яаж бүрдүүлсэн юм бэ?
 
- Монгол эмч нар нь бүгд эмчилгээ хийх эрхтэй хүмүүс. Хайнсан докторыг дагалдаж, уг эмчилгээг хийх аргачлалыг сурах зорилготой юм.
 
- Яг ямар зорилгоор энэ эмчилгээг монголчуудад хийж байгаа юм?
 
- Хаврын улиралд хүмүүс ядардаг. Энэ төрлийн ядаргааг тайлах л зорилготой. Бүх тариаг эндхийн эм ханган нийлүүлэгчдээс авсан. Бид итгэгчдийнхээ хүрээнд зар тараагаад шаардлагатай үзлэг, эмчилгээнүүдийг үнэгүй хийсэн. Ний нуугүй хэлэхэд нөхөн сэргээх эмчилгээ л гэж ойлгоорой. Түүнээс биш туршилт, мансууруулах энэ тэр эмчилгээ ерөөсөө биш.
 
- Хэчнээн сүмд энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан бэ?
 
- Өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэх байсан ч Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагын дагуу зогсоогоод байна. Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн сүмүүдийн хүрээнд 500 орчим хүмүүст энэ тариаг хийсэн.
 
- Толгойт орчмын сүмүүдээр мөн ийм төрлийн тариа хийгдсэн гэсэн?  
 
- Түүнийг би мэдэхгүй. Биднээс өөр хүмүүс хийж байгаа байх.
 
“Гэрэлт-Ирээдүй” сүмийн байранд нэг иймэрхүү байдалтайгаар яриа өрнөлөө.
 
Мэргэжлийн хяналтын байцаагч нар тариануудыг ачих үүрэг өгтөл Т.Батжаргал гэгч залуу  “Үгүй. Бидний нүдэн дээр устга. Бид өгч явуулахгүй” гэж адрах юм. Байцаагч нар хууль хяналтынханд хандана гэснээр залуу жаахан номхров. Тэрээр “Доктортой явахаас нь өмнө уулзахгүй бол дөрөв дэхэд явна шүү” гэх тайлбарыг хэлэхээсээ  хүртэл эмээсэнгүй. Хаа холын АНУ-аас ирсэн эмч гэх нэртэй хүний цаг заванд тааруулж, төрийн ажил явуулах хэрэг үү гэсэн харамсал төрсөн сэтгүүлчид “Арай ч явуулчихгүйгээр энэ хэргийг нягтлах байлгүй дээ” гэж хэлэх нь сонсогдлоо.  
 
“Гэрэлт-Ирээдүй” сүмийн үйлчилгээний ажилтан “Танд ямар хүн мэдээлэл өгснийг бидэнд одоо хэл. Утасных нь дугаарыг өг” гэхчлэн шаардаж, ажлын минь үнэмлэхийг хувилан авч үлдлээ. Итгэгч нараа яриа өгч болохгүй гэсэн пастарын тушаалаар сүмийнхэн намайг гарангуут хаалгаа торхийтэл түгжих нь тэр. Шашны нэр барьсан дээрэнгүйн үзэл энд жинхэнэ утгаараа хэрэгжиж байх шиг санагдсаныг нуугаад яахав.
 
Ийнхүү Монгол Улсын эмчилгээний стандартад нийцсэн эсэх нь ч мэдэгдэхгүй уусмалыг  10 граммын шфрицээр 7-8 удаа мөр, өвдөг, тохойндоо хэчнээн хүн тариулсан эсэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Христийн сүмийн нэгэндээ туслах нэрээр өрнөдөг элдэв арга хэмжээнүүд эрүүл мэндийн салбар руу чиглэж эхэлснийг хэн хүнгүй хараа хяналтдаа авах цаг нь болжээ.
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Христийн сүмүүдийн хууль бус ажиллагаа эрүүл мэндийн салбарыг чиглэж байна   
Үзсэн: 6149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2017-12-07 09:37
hoorhii doo muu hristiig doromjilj bn muu novshnuud tamd shataj vheesei
Зочин [27.123.214.xxx] 2017-12-07 09:33
Yagaad gej hristed itgegchdees yundaa ataarhadag yum lag ch yum shig
Зочин [27.123.214.xxx] 2017-12-07 09:40
vnen vneen ataarhah hereggvi
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-05-08 14:46
Жаахан гоомой л ажил болж. Уг нь нэг эмнэлгийн газартай хамтараад энэ үйл ажиллагаагаа явуулсан бол хөөрхий ядарсан ард түмэнд минь тун ч тустай ажил болох байж. Өнөөдөр энэ нийгэмд хэн гэрэл гэгээтэй мэдээллийг авчирч байна христийнхэн л байна шүү дээ. Ер нь бол шударга байдал нь их таалагддаг юм. Тэдний итгэл үнэмшил нь хүнд буруу муу зүйл хийлгэхгүй л дээ. Би тэр хүмүүсийг буруутгамааргүй байна.
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-05-08 14:42
Би л лав энэ улсын гээд байгаа хэрэггүй хүн хогуудаар дүүрчихсэн газруудаар үйлчлүүлэх дургүй. Тэдэнтэй харьцахад заавал стрессдэж нэг өвчин авдаг. Энэ улсын эмнэлэг бусад байгууллагуудад үүрлэчихээд байгаа новнуудаа зайлуулаач ээ. Мэргэжлийн хяналт ч гэх шиг. Эд нарт хийдэг ажил байдаг юм уу? Өнөөдөр улаанбаатар хотын бүх дэлгүүрүүдэд хятадын чихэр, амттан нэртэй хорнууд зарагдаж байна. Сургуулын хүүхдүүд тэрнээс идээ л явж байх жишээтэй. Аймаар өнгө будагтай юу ч юм мэдэгдэхгүй нэг чихэр хольсон шингэн юм уутнаас нь сороо л явцгааж байна шд. Тэрийг шалгаж устга л даааа та нар одоо.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2014-05-07 17:54
Исүст итгэгчдийг ийм ухвар мөчид гэж даанч бодсонгүй бөө мөргөлтнөөс ялгаа алгадаа хөөрхий
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-05-07 15:02
Муулах нь МОНГОЛ зан. Улс хэзээ ч сайн санааны ажил хийдэггүй байж зогсоох хэрэг байсан юм уу Зөвшөөрөлийг нь өгөөд заалгаад авхаа мэдэхгүй л дээ
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2014-05-07 11:07
ттттттт
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-07 10:19
UIim svmvvded dandaa ydarsan amidraliin bolomj taaruu hvmvvs deer ni huduunuus irsen oyutanuud yvdag bolhoor tsaaduul ni oodrood ymarch hamaagvi emchilgee hiideg bhgui yu.ter hiilgej bgaa hvmvvst ni gahaind hiideg vagtsin hiij bsan ch medehgui svseg bishrel geel suuj bh tiim l davhragiin hvmvvs shvvdee huurhiis.door svmee umuuruud bgaa garuud ch mun adil davhragiihan bhdaa
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-05-07 09:55
pooh ihenh ni hristed itgegchid bdiin bna sh dee, commentchid ni. zaluuchuud demii munharch tsagaa urj bhaar medej bolowsorch eh orondoo heregtei yum hiigeesei, mongoloor duuren hyar\tad ajilchid harin mongolchuud ni ene ter sum hiid boo shashin geed l yawj bh yum, bolovsrolgui haranhui uyd amidarch bgaa bish dee, bodmoor l yum
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-05-07 09:49
Khristiin sum muu yum ogt hiihgui shu tedend mash olon chuhal chanar bdag ted hunees avch idej uuhgui shunal bhgui manai eruul mendiin salvariin ajilchid shig khuniig aashilj zagnaj stresstuulehgui yamar ch bsan bi l lav tariulj ur dung ni uzmeer bna
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2014-05-07 09:48
Глюкоз тариад байж болох уу. Чихрийн шижин газар авч байна. Тэгээд ч хольж тарихад үл нийцэх бэлдмэлүүүд байх шиг ээ. Итгэгчид минь ээ монгол эмч нартаа хандаж бай.
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2014-05-07 08:31
balarsan yum tariag uridchilj nairuulna gej yu bhav de ene er ni yu l bolood bna da deeree syydlaa olohgui bol dooroo yu gdg bilee ter l bolj bna da gej
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-05-07 08:26
buh yumiig muu muuhaigaar boddog humuust haramsaj bn....une tulburgui iim emchilgee hiih gej haa hol amerikaas irsen emch tanai urhiin emch nertei tuulainaas hol tasarhai deer baigaa da.bi itgegch ogt bish..gehdee nadad stress,noirguidel,aidas tugshuur gegh ni baif=dag,haana handaj yaj uzuuleh ve..tuslah hun bn uu.noirguideltei mash ih shanalj bn.deerh bio energiin suvgiig idevhjuuleh emchilgeend hamragdah chin huseltei bn.haana yaj handah ve,tuslaach....medeh hun ni nadad tusalj holboo barihiig husye.99680635
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2014-05-07 08:26
Ter zohicuulagch geed baigaa Teneg Batjargal neg emnelegtei geree baiguulaad ochood tarisan bhad asuudalgui sh dee. Ter hunii teneg uildel olon huniig buhimduulj baina
172.248.39.xxx [172.248.39.xxx] 2014-05-07 08:18
xarin ch sain emchilgee xiij baisan shuu, une tolborgui boloxoor orlog ni buursan xubiin emnelegiin xatgaasaar ted ingej baigaa yum, tegej ix ard tumeniixee toloo sanaa chini zobood baigaa yum bol emch nar oorsdoo neg odor ch gesen unegui uzeed ogooch dee
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2014-05-07 08:00
сүмүүдийн үйл ажиллагаа эрүүл мэндийн салбар луу одоо биш эрт орсоншдээ. би л гэхэд 10-аад жилийн өмнө хуучинаар ХААЯ-ны өмнө байсан сүмд шүдээ бвхуулж байлаа. тэхээр эрт эхэлсэн байгаа биз дээ. сүмүүд эмнэлэг хоол хоёроор л хүмүүсийг татдаг юм шигээ
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-05-07 04:10
Эмнэлэгийн бус орчинд эм тариа хийх нь Шар өвчин тархах нөхцлийг бүрдүүлж өгдөг биздээ.
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2014-05-07 00:23
Тариулсан хүмүүс нь ам сайтай байсан. Христийнхэн муу юм хийхгүй ээ. Яахав хууль дүрмийн дагуу эмнэлэг дээр хийвэл зүгээр л байж дээ. Гэхдээ гадаадад бол ийм эмчилгээ зөндөө байдаг аа. Сайн шалгаад, сайн юм хийсэн бол шагнаад явуулаарай.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-05-06 23:22
БЗД-ийн 22-р хорооны нутаг болох хуучнаар газ засварын газрын хажууд байрлах христийн сүмд тархины саажилттай хүүхдүүдийг эмчилдэг эмнэлэг байх юм энэ газар ЭМЯ-ны зөвшөөрөлтэй юм боловуу. Шалгадаг газар байна уу?
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-05-06 23:22
БЗД-ийн 22-р хорооны нутаг болох хуучнаар газ засварын газрын хажууд байрлах христийн сүмд тархины саажилттай хүүхдүүдийг эмчилдэг эмнэлэг байх юм энэ газар ЭМЯ-ны зөвшөөрөлтэй юм боловуу. Шалгадаг газар байна уу?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 21:55
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалданаа гэж...
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 21:53
Настай хүмүүсд тариа хийхэд юун хорлон сүйтгэх ажил байхав дээ. Мэргэжлийн хяналтын газар гэж худлаа сүржигнэсэн газар байнаа. Үнэн худлыг ялгахын оронд бөөн сенсаац хөөгөөд л... Даварч байна ч гэх шиг. Яаж даварсан юм бэ. Хүнд туслах нь даварсан ажил уу. Өөрсдөө хар амиа бодохоос өөр юм чадах юм бэ.
122.254.118.xxx [122.254.118.xxx] 2014-05-06 21:45
hend itgeh ni oorsdiin asuudal manahan unegui yumand durtai ni todii chinee
122.254.118.xxx [122.254.118.xxx] 2014-05-06 21:45
hend itgeh ni oorsdiin asuudal manahan unegui yumand durtai ni todii chinee
122.254.118.xxx [122.254.118.xxx] 2014-05-06 21:45
hend itgeh ni oorsdiin asuudal manahan unegui yumand durtai ni todii chinee
122.254.118.xxx [122.254.118.xxx] 2014-05-06 21:45
hend itgeh ni oorsdiin asuudal manahan unegui yumand durtai ni todii chinee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 21:35
hynii tuluu anhaaral tabisan bn hristiin hymyys tiim muu ym hiihgyi ee tegbel ard tymende tystai iy hiij bgaam gadaad hymyys oirj tysalj bhd dyygai l garaa tosoj abahgyi olon ygtei um be
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-05-06 21:15
Монголчуудыг цөөлөх бодлого явагдаж байна.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-05-06 20:36
huuhdiin baiguullaguudiig bas gantshan Delhiin zun haruitsdag bolj bgaa sh dee humuusee odoo eruul mendiin salbar ni bas shashnii baiguullaguud haruitsah bolj bgaa yom bna l daa . saihan sanaat hun irj eruuljuuleh taria hiij bgaa gedegt itgetsgee Mongolchuudaa .uur avral baihgui
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 20:21
ene gadnii shashing huuj gargaya yaduusaar togloj bna medlegguigeer n dalimduulj bna
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-06 20:15
шфриц биш шприц. Тариур гэнэ биз дээ.
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:21
huurhii amitand uur bichih zyul oldohgytu bna u христихнээр oroldohgood baival ehleed ulaan zagalmaigaar olold bas l христийн baiguulga
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:20
aan, bugd mgld zaragddag em taria l bna sh dee bi ch hurtel emiin sangaas orood uurtuu avaad tarchihdag l ymnuud bna sh dee namaig bas tegeed huuli zurchsun geh u aan ineedtei yum
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:19
mongoliin emchilgeenii standard ch dee shal hotsrodson em taria l baidag sh dee yamar saindaa 60 hureed chid hiihev dee huu
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:17
huush naana chin saihan setgeltei humuus yul ajilgaa yavuulj bna bitgii ataarh za
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:16
ene mergejiliin hyunaltiihaniig shalgah heregtei gazar ireed shalgaad uguuch geheer ogt irehgyu baijij shaardlaggyu gazar shalchignaad ochdog yum harah tsarainii tuluvluguutei hiisen bna sh dee , zavaan yumnuud sain yuld saad hiigeed
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:15
ene odoo myudagbadam gej usan tolgoi yuch medehgyu yuch oilgohgyu baij yugaa hudalaa hutsaad bgaa yum shal bolovsorolgyu yum chin
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 19:13
harinch sain saihaniig belegddeg saihan baiguulga bi lav haitai
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-05-06 19:12
Баасанхуу гишуун христчин гээ биздээ тэрнээс асуу.
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 18:46
yamar buyantai baiguulga gej sanana olon yum bitgii huts, hudalaa shaltag haigaad bas ataarhaad
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 18:44
Taria hiij bui orchin l gehees bish emnelguuded hiideg l emchilgee baina. Hristiin sumuud ali ch uls orond iimerhuu buyanii uil ajillagaa yavuuldag. Manai ulsiin irged ch gesen gadaadad ajillaj baihdaa edgeer sumuudiin demjlegeer hool hunstei zalgaj ajil turul oldog yum bilee. Gdnii gesen bolgoniig buruutgaad baij bolohgui l dee. Tedgeer sumd dandaa l Mongolchuud maani ochij baigaa shuu gedgiig bodoh heregtei6 Gagtshuu manai ulsiin huuli juramd niitsuulj ajlaa yavuulahiig shaardah hi zuv.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-05-06 18:38
hristuud ynendee l davarch bnaa
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-05-06 18:38
hristuud ynendee l davarch bnaa
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-05-06 18:38
hristuud ynendee l davarch bnaa
80.42.139.xxx [80.42.139.xxx] 2014-05-06 18:36
yamar buyantai baiguulga gej sanana bitgii ataarh dandaa mongol emch nar bgaa za
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-05-06 17:20
Завхарсан юм бэ. Иймэрхүү юманд итгээд биеэ нүхлүүлж байх ч гэж дээ. Бодвол насанд хүрсэн, ахимаг насныхан л байгаа байлгүй. Ямар ч туршилт юм билээ, ямар ч вирус юм билээ. Ухаан муутай юм бэ. Үнэгүй юманд нугасгүй гэхэд дэндүү нугасгүй юмаа. Тэрний оронд Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ барьж очоод эрүүл мэндийн төвүүдээрээ эмчлүүлэхэд яадаг байнаа.

Бидэнтэй нэгдээрэй