Шууд Chart

Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзлаа

2021-03-18 12:35:19

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин Элчин зөвлөх Хаяаши Шиничиро Япон Улсын Гадаад хэргийн яаманд 30 гаруй жил ажиллаж, Монгол, Японы харилцааг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажилласныг цохон тэмдэглэж талархал илэрхийлэв. Чингэхдээ “ардчилсан тогтолцоонд шилжих үеэс эхлэн манай улсад ажиллаж өнөөгийн Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэгэн торгон зангилаа нь та болсон” гэдгийг онцлоод Элчин зөвлөх Хаяаши Шиничиро болон түүний гэр бүлд эрүүл энх, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 1243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй