![](/uploads/202103/news/thumb/480b4ef9808d552d2605ef7bf0f20db7_x3.jpg)
Японы нийслэл Токио хотод болох Зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Тодруулбал, дэлхий дахинд “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпын эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан.
Улмаар тив тивд нь олимпын эрхийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм. Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрөөд байсан ч олимпын наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.
Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын наадамд оролцох эрх баталгаажлаа.
Манай улсын боксынхноос өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ. Ийнхүү одоогийн байдлаар Монголын гурван боксчин олимпын эрхээ аваад байна.
М.Мягмаржаргал Монголын боксын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин боллоо | ||
Үзсэн: 1742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.