Шууд Chart

Токиогийн олимпын 4 сая 480 мянган ширхэг тасалбар борлуулагдаад байна

2021-03-20 10:44:27

Токиогийн олимпын наадам өдөр ирэх тусам үэзгчдийн хүлээлтийг үүсгэж байна. Иймд уг наадмын талаарх мэдээлэлийг товч хүргье.

  • Олимпын үеэр хүрэлцэн ирэх орон орны төр, засгийн тэргүүн дээдсийн дагалдах зочдын тоог эрс бууруулан, олимпын тосгонд айлчлах, тамирчидтай уулзахыг хориглов.
  • Олон хүн шамбааралдах эрсдэл өндөр тул олимпын бамбарт буухиаг цуцлах магадлал өндөр байна. Уг нь үүнд Азжаргал гэдэг Монгол боксчин залуу оролцохоор нэр нь батлагдсан байжээ.
  • Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн С.Коү нь гадаадын үзэгчдийг хатуу хяналтаар нэвтрүүлэхийг уриалав. Үүнийг Токио хотын дарга эмэгтэй ухаангүй дэмжиж буй гэнэ.
  • Японы засгийн газрын III сарын 25-ны өдрийн хуралдаанаар харийн хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэх эсэхийг эцэслэн шийднэ. Өнөөгийн байдлаар нийт 4 сая 480 мянган тасалбар борлуулагдаад байна. Харин одоо билет зарахыг түр зогсоогоод байгаа.
  • Дахин сануулахад энэ сарын 25-ны пүрэв гарагт гадаадын жуулчдын асуудлыг нааштай шийдэж, Монгол балиашгууд арлын Японд очиж, алт, мөнгө, хүрэл медалиа нүдээрээ харж, биеэрээ дэмжих боломжтой болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Токиогийн олимпын 4 сая 480 мянган ширхэг тасалбар борлуулагдаад байна  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй