![](/uploads/202103/news/thumb/487d3644fb755db281f74ae22f3a19b4_x3.jpg)
Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, Маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэн нээгджээ.
Үүнийг ТЕГ-ын тусгай архив, Монголын Үндэсний музей, Стратеги академи хамтран зохион байгуулж буй.
Үзэсгэлэнд Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зураг багтжээ.
Уг үзэсгэлэнг ирэх дөрөвдүгээр сарын 11-ийг хүртэл Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж.
Маршал Х.Чойбалсангийн эд хэрэглэлээр үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.