Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-05-07 09:48:50

Уншигч та бүхэндээ тавдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Солонгосчуудын дэмжлэгээр Монголд буддын шашны телевиз байгуулах гэж байна”, “Хөшөөтийн ордын хөрсийг долдугаар сараас хуулна”, “Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг зургаадугаар сар хүртэл бүртгэнэ” гэсэн мэдээллийг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Наран мандах зүгт эх орны хил тайван байна”, “Солонгосчууд наашаа кимчи, сөжүгээ зөөж байхад монголчууд тэнд “Мах импекс”, “Сүү”-гийн бүтээгдэхүүнээ хэрэглэж чаддаггүй”, “Сансар огторгуй, одон орон хардаг сонирхогчийн дуран гурван сая төгрөг гэнэ” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг”, “Хар малгай Жамбалын нэрэмжит казино байгуулъя”, “Миат шинэ онгоцтой болно”, “Цалингийн нэмэгдэлд 35 тэрбумыг тусгажээ” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Л.Эрхэмбаяр, Х.Золжаргал нарын нэр яригдаж байна”, “Г.Уянга: Хуулийн төсөлд ерөнхий сайд ганцаараа “давхар дээл”-тэй байхаар заасан”, “Манай зэвсэгт хүчин нууцлах юмгүй болсон уу”, “Ж.Бум-Эрдэнэ: Хүнд даацын автомашины жолооч замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрөл авах боломжтой” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс”, “Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно”, “П.Готовдорж: Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз” зэрэг ярилцлагыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос “Эдийн засгийн хөгжлийн яамны гэрлийг унтраая”, “М.Зоригт: Засгийн газар асуудлынхаа хойноос хөөж шийддэг болсон”, “Л.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэбат нар хөтлөлцөөд огцорвол яасан юм бэ” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Загасны ой санамжтай баг”, “Э.Эрдэнэжамъян: Х.Тэмүүжингийн зөв, бурууг тогтоодог О.Баасанхүү ямар прокурор юм уу”, “Д.Эрдэнэбат: Баттулгыг засаг эхлээд шийднэ, Тэмүүжин дээр бүлгийн шийдвэр хэвээрээ”, “Шүүхийн ёс зүйн хороонд 45 гомдол иржээ” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй