Шууд Chart

Ажилласан жилээ нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг дахин хүлээж авахгүй

2014-05-07 10:00:54

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны есдүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/57 дугаар тушаалаар баталсан. Улмаар ажилласан жилээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэдийг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1-ний хооронд бүртгэсэн. 
 
Гэсэн хэдий боловч хүсэлтээ гаргаж амжаагүй иргэд их үлджээ. Иймд хүсэлтээ гаргаж амжаагүй иргэдийг энэ оны хоёрдугаар сараас зургаадугаар сарын хооронд бүртгэж байна. Үүнээс хойш дахин бүртгэхгүй тул иргэд энэ хугацаанд харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандах хэрэгтэй юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ажилласан жилээ нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг дахин хүлээж авахгүй   
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй