![](/uploads/202103/news/thumb/f05cc2319f4799f3ded7fb3827338db0_x3.jpg)
Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны дөрөв дэх тэмцээн Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо Тбилисийн Гранд Слам энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 85 орны эрэгтэй 292, эмэгтэй 234, нийт 526 жүдоч оролцохоор мэдүүлэгээ өгөөд байна.
Энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн баг очино.
Тодруулбал:
- ОУХМ Л.Өнөболд -60 кг
- ОУХМ Э.Ариунболд -60 кг
- ОУХМ Г.Хэрлэн -66 кг
- ОУХМ Ё.Басхүү -66 кг
- МУГТ Г.Одбаяр -73 кг
- ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
- ОУХМ Н.Дагвасүрэн -81 кг
- ОУХМ Г.Алтанбагана -90 кг
- ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
- ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
- ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
- МУГТ М.Уранцэцэг -48 кг
- ОУХМ Б.Хорлоодой -52 кг
- МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
- ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
- ОУХМ Б.Ганхайч -63 кг
- ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
- ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй тамирчид Тбилисид барилдана. Мөн энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон Улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Гүржид хүрэлцэн иржээ.
Тбилисийн Гранд Слам энэ сарын 26-28-нд болно | ||
Үзсэн: 1164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.