Шууд Chart

Ким Чен Ун хүргэн ахаа цаазлаагүй гэж дотны найз нь мэдэгдлээ

2014-05-07 10:43:15

Өнгөрөгч оны 12 дугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсан.
 
Гэвч Ким Чен Уны дотны найз болох Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман нэгэн ярилцлагадаа “Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг цаазлаагүй" гэж мэдэгджээ. Тэрээр Чан Сун Тэкийг өөрийнх нь хажууд эсэн мэнд зогсч байсан гэж  ярьсан байна. Хэрэв энэ мэдээлэл баттай бол Чан Сун Тэк олны нүднээс нуугдаж амьдарч байж магадгүй юм.  
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ким Чен Ун хүргэн ахаа цаазлаагүй гэж дотны найз нь мэдэгдлээ   
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй