Шууд Chart

Долларын ханш 1800 төгрөгт хүрлээ

2014-05-07 10:46:03

Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар ам.доллар 1800 төгрөгтэй дүйцэж байгаа бөгөөд “Найман шарга” худалдааны төвд өчигдөр 1803 төгрөгт хүртлээ чангарсан байна. Энэ нь сүүлийн 20 жилд тохиолдоогүй өндөр ханшийн өсөлт юм.

Долларын ханш ийн чангарч байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг  өнгөрсөн сарын сүүлчээр яамдад тодорхой чиглэлүүдийг өгч, “Эдийн засгийг эрчимжүүлэх-100 хоног” арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.
 
Уг арга хэмжээ хэрэгжиж эхлээд арав гаруй хоночихоод байхад долларын ханш буурах төлөвгүйгээр үргэлжлэн өсч байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлэхэд хүргээд байгаа юм.
 
Цаашид долларын ханшийг тодорхой түвшинд барихын тулд манай улс дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэлгүйгээр экспортын хэмжээгээ өсгөж, эдийн засгийн сууриа сайжруулах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан сануулсаар байна.
 
Манай улс энэ жилийн төсөвтөө долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцон суулгасан бөгөөд ханш цаашид үргэлжлэн өсөх нь эдийн засагт хүндээр тусах аюултай юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Долларын ханш 1800 төгрөгт хүрлээ   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй