Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, гуравдугаар бүрэн дунд сургууль, аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг хамтран Баруун-Уртын хэмжээнд өнөөдрийг автомашингүй өдөр болголоо.
Аймгийн ИТХ-аас 2014 оныг “Хүүхэд, гэр бүлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, ачааллыг багасгах, цэвэр эрүүл орчинг бий болгох үүднээс энэ өдрийн 08:00-17:00 цаг хүртэл Баруун-Урт сумын 1, 2 дугаар тойрог замаар автомашин явахыг түр хязгаарласан байна.
Харин З, 4, 5 дугаар тойрог замаар машинаар зорчих нь чөлөөтэй байгаа аж.
Баруун-Уртад машингүй өдөр болж байна | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.