![](/uploads/201405/news/thumb/08e107308f564981a994b17c843521da_x3.jpg)
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны Ази, Номхон далайн орнуудтай хөгжлийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхий захирал Жеф Нанкивел тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын уул уурхай, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны салбаруудыг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдэв. Ерөнхий захирал Ж.Нанкивел Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буйгаа онцлов.
Канад улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.