Шууд Chart

Тээврийн хэрэгслийн татвар хураалт үргэлжилж байна

2014-05-07 11:15:18

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 31-ний хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд үзлэгт, татварт хамрагдвал зохих 430.223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш 40 хоногийн хугацаанд үзлэгт орсон 44.708 тээврийн хэрэгсэл байгааг Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм. Дүүргийн оношлогооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.
 
Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургаадугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулна. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхаарна уу гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.
 
Дүүргийн татварын хэлтсүүд:
Ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00
БЗ, БГ, СХД-ийн Оношлогооны төвүүд:
 Ажлын өдрүүдэд  08.00-20.00
Амралтын өдрүүдэд  09.00-19.00
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа
1 ЗТЯ-ны бүртгэл хяналтын газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2014.03.20-05.31
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд 2014.03.20-05.31
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо
Чулуун овоо Авто вокзалийн байранд
2014.03.20-05.31
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо
Автобус-2 ХК-ий хойд талд
2014.03.20-05.31
5 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд
Татварын хэлтсийн байр
2014.03.20-05.31
6 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо,
Татварын хэлтсийн
байр /Хуучнаар хотын гаалийн байр/
2014.03.20-05.31
7 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 26 дугаар хороо,
Дүнжингарав
худалдааны төвийн байранд
2014.03.20-05.31
8 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо
Геологийн төв
лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд
2014.03.20-05.31
9 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2014.03.20-05.31
10 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны
баруун талд Тод таур цамхагийн байранд
2014.03.20-05.31
11 цирк Зтя-ны хяналт бүртгэлийн газар СБД-н   циркийн баруун талд 2014,03,24-2014.12.31
12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд
2014.03.20-05.31
13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд
2014.03.20-05.31
14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын
Тамгын газрын байранд
2014.03.20-05.31
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тээврийн хэрэгслийн татвар хураалт үргэлжилж байна  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй