Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр тавдугаар сард нийслэл хотноо ажиллаж амьдарч байгаа ховдчуудын дунд спортын наадмыг зохион байгуулдаг.
Өдгөө тус арга хэмжээг зохион байгуулж уламжлал болгосоор тав дахь жилтэйгээ золгож байна.
Нутгийн иргэдтэйгээ уулзаж, тэднийг нэгэн зорилгын дор нэгтгэж нутгаа гэсэн сэтгэл тэмүүллийг бий болгон нутгаараа, аав ээж, ахмад буурал, анд нөхдөөрөө бахархан хоёр өдрийг өнгөрүүлдэг спортын энэхүү тэмцээн спортод элэгтэй Ховдчуудын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
Тэмцээнд оролцож буй тамирчид, хөгжөөн дэмжигчдийн идэвхи зүтгэл жилээс жилд нэмэгдэж, оролцох багуудын тоо нэмэгдсээр өнгөрсөн жилээс тэмцээний 35-аас доош насныхны, 35-аас дээш насныхны ангиллаар, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр явуулдаг болжээ.
Энэ жилийн спортын наадам тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм.
Ховдчуудын спорт наадам болно | ||
Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.