Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны гуравдугаар сарын 26-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдуллах Аль Тинижиг хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, 2021 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх, Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээх зэрэг чухал арга хэмжээнүүд хүлээгдэж байгааг дурдав.
Элчин сайд Абдуллах Аль Тинижи Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъян-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баяр хүргэсэн захидлыг гардуулж, монголын тал Дубай ЭКСПО-д оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Мөн талууд "Ковид-19" цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг АНЭУ иргэдээ вакцинжуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаад баяр хүргээд тус улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл тусламжаар өгсөнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болно | ||
Үзсэн: 1698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.