Шууд Chart

Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно

2021-03-26 17:38:08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны гуравдугаар сарын 26-нд Кувейт Улсын Элчин сайд Эрхэмсэг ноён Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүх бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг тэмдэглэж, Түлэнхийн төвийн төслийг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Элчин сайд Мухаммед Аль-Мутайри Сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, Гадаад хэргийн сайдынхаа мэндчилгээг уламжлаад хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн талууд "Ковид-19" цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирснийг мэдээлж, Кувейт Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хандивлагчаар оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийлэв.


Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно   
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй