Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мирослав Комаровыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөө, аж ахуйн салбар, оюутан солилцооны талаар санал солилцов.
Өнгөрсөн таван жилд Болгарын Элчин сайдын яамнаас хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар Хэргийг түр хамаарагч М.Комаров товч дурдан цаашид тус Элчин сайдын яамны үйл ажиллагаа улам өргөжих боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов | ||
Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.