Шууд Chart

Европ дахь монголчууд сагсаар өрсөлдлөө

2014-05-07 13:55:26

Польш улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын санаачилгаар ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн Варшав хотын баруун захад орших эртний түүхт Терешин хотхонд энэ сарын хоёрноос дөрөвний хооронд зохион байгуулагджээ. 

Энэхүү тэмцээнийг анх 2009 онд санаачилсан бөгөөд энэ удаа зургаа дахь удаагийн тэмцээн болсон байна.

Тэмцээнийг Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам, Польш дахь сагсан бөмбөгийн “Мон-Пол” Плоцк клуб, Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран, Польшид ажиллаж, амьдарч буй монголчууд ивээн тэтгэжээ.  

Зургаа дахь удаагийн тэмцээнд нийт 10 улсад суугаа монголчуудын төлөөлөл 22 багийн тамирчид оролцсоноос эмэгтэй I байрт Польшийн “Андууд”, II байрт Шведийн “Од”, III байрт Чехийн “Нэг үе” баг, эрэгтэй  I байрт Шведийн “MGL”, II байрт Германы “Монбэр”, III байрт Швейцарийн “MG-Star” баг тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Сонирхуулахад, тус тэмцээнд Монгол Улсын спортын гавьяат тамирчин хоёр, олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 17,  I зэргийн 21 тамирчин оролцсон нь тэмцээний цар хүрээ хэрхэн өргөжин тэлж байгааг харуулсан үйл явдал боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Европ дахь монголчууд сагсаар өрсөлдлөө  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй