Шууд Chart

“Багийн эмчийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулжээ

2014-05-07 15:21:58

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд багийн эмч нарт зориулсан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд-Багийн эмчийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 57 багийн эмч оролцсон байна. ЗДТГ-ын НХХ-ийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд зохион явуулж багийн удирдлагын хамтын ажиллагаа, нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар эмнэлэг, амны хөндийн эрүүл мэнд, давсны хэрэглээг багасгая, осол гэмтэл, хорт хавдраас сэргийлье зэрэг тэргүүлэх таван чиглэлээр мэдээлэл өгчээ.

Мөн “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд бидний оролцоо” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцон цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлжээ.

Тодруулбал, багийн эмч нар жирэмсний хяналт, эх, хүүхдийн ноцтой хүндрэл, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөд анхаарч ажиллан, эрүүл мэндийн өртөмтгий байдлыг тодорхойлох “Гэрээ хадган цэнхрээр будъя” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Багийн эмчийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулжээ  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй