Шууд Chart

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

2021-03-30 09:14:55

Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр танхим болон цахимаар зохион байгуулагдаж, маргааш болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхой болголоо.

МҮОХ нь нийт 75 спорт холбооны 179 гишүүнийг эгнээндээ багтаадаг билээ. Мөн энэ хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бөгөөд шинээр хийх ажлын төлөвлөгөө төсвийг батлах юм.

Энэ өдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай танилцуулгыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Харин МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн дарга Ж.Баянцагаан танилцуулсан байна.

Мөн энэ үеэр зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинээр гишүүд сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн МҮОХ-ны дүрмийн ажлын хэсгийн явцын талаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар танилцуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй