![](/uploads/202103/news/thumb/3b2c0a7403b8041ba470dcb725f4186a_x3.jpg)
Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчид болон дэд ерөнхийлөгчдийн ээлжит уулзалт болжээ.
Тус уулзалтанд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Б.Дагвадорж, Г.Дашням, С.Гал-Эрдэнэ нарын эрхэмүүд хүрэлцэн ирснээс гадна Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаатар, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Тэмүүлэн, Монголын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал И.Отгонбаяр нар байлцав.
Уулзалтыг нээж Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаатар үг хэлсэн бол ҮШБ-ын дасгалжуулагч ОУХМ Б.Батгэрэл шигшээ багийн тамирчдын тэмцээн уралдаанд оролцож буй байдал, бэлтгэл сургуулилтын талаар мэдээлэл өглөө.
Мөн Монголын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал И.Отгонбаяр 2021 оны Монголын жүдо бөхийн холбооны баталсан календарчилсан төлөвлөгөөг, дотоодын тэмцээний үйл ажиллагааны талаар ярилцсан юм.
Дээр нь энэ онд зохиогдох олимпын оноо олгох тэмцээний зардал, бэлтгэл, төсөв, санхүүгийн тайланг танилцууллаа.
Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчдийн ээлжит уулзалт болжээ | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.