![](/uploads/202103/news/thumb/5502bbd2f98b774e8fa14e9ff8a96a25_x3.jpg)
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр юм. Анх 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжсөн аж.
Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болон “Алтан гарт эмч- Шилдэг залуу” шалгаруулах ёслолын ажиллагаа болдог.
Энэхүү арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой юм.
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.