![](/uploads/202103/news/thumb/3f0358efb12850099af1cb70582aa8ea_x3.jpg)
Соёлын сайд Ч.Номингийн ахласан Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг ОБЕГ-ын Үндэсний Аврах Бригадын салбарын захирагч Д.Батзориг, НМХГ-ын ЭАХХХ-ын улсын байцаагч О.Алтантуул, ЦЕГ-ын УСХ-ын дарга Б.Баттулга, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн болон албаны бусад хүмүүс Монголын Үндэсний музейд ажиллаж, халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа болон түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа асуудлууд, үйлчилгээний болон ажлын байрны нөхцөл байдалтай танилцав.
УОК-ын шийдвэрээр Бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэг Улбар шар түвшинд шилжсэн энэ сарын 9-нөөс тус музейн ажилтнууд Захирлын тушаалын дагуу гэрээр буюу цахимаар 70 хувь, музейн байранд 30 хувь зохицуулалтаар ажиллаж байгаа аж.
Улбар шар түвшинд ажиллах журмаар танхимынхаа 25 хувиар үзэгчдийн хүн хоорондын зайг мөрдүүлэн ариутгал хадваргүйжилт хийж, агаар сэлгэлтийг үзэсгэлэнгийн танхимуудаа тогтмол хийж байна.
Музей даваагаас бусад гарагт ажиллаж буй.
Соёлын сайд Ч.Номин Монголын Үндэсний музейд ажиллав | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.