Шууд Chart

“Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” тоглолт болно

2014-05-07 16:00:35

Бусдын төлөө залуусын нэгдэл, МУИС, “Talent student” холбоо болон нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургууль хамтран “Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” хандивын тоглолт зохион байгуулна. 

Энэ сарын наймны 18:00 цагт “АСА” циркт болох тус тоглолтыг МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Мандухай болон түүний найз нар санаачилсан байна.

Тоглолтод 116 дугаар тусгай сургуулийн сурагчдаас гадна МУГЖ Б.Дашдондог, ВХ, “Мотив” хамтлаг, А Cool, “Mixx” хамтлаг, Л.Насанбуян, П.Баярцэнгэл, Т.Амина нар оролцож, ая дуугаа өргөх гэнэ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” тоглолт болно  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй