![](/uploads/201307/news/thumb/c2b27a801aa4ffbb4d03e24c44829437_x3.jpg)
УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болон хойшлогдлоо.
Учир нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, гишүүд амралтаа авсан тул эл асуудал намрын чуулган руу шилжихээр болсон байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн банкин дахь нууц данс илэрсэнтэй нь холбогдуулан 10 гаруй төрийн бус байгууллага нэгдэн хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хандан тавьсан юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хүсэлтийг авч хэлэлцээд эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт өргөн барихад хүрсэн ч ийнхүү намрын чуулганыг хүлээх болсон байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийх хүртэл УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-аас шийдвэр гаргахгүй гэсэн үг юм.
С.Баярцогтын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.