Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Растислав Бозикийн өчигдөр болсон тоглолтын дараа сэтгэгдлээ хэлжээ. Үүнийг уншигч танаа хүргье.
"Өнөөдөр бид олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Мэдээж энэ бүхний гол бурууг би үүрэх ёстой. Тоглогч нар маань эцсийн мөч хүртэл бууж өгсөнгүй. Надад онооны харьцаа яаж дууссан нь сонин биш. Бид дэлхийн шилдэг багийн хаалганд гоол оруулахын төлөө тоглолоо. Японы шигшээ багийн тоглогчдын хувьд ДАШТ-д өөрийн байр суурийг олж авахын төлөө манай багийн эсрэг бүх хүчээ дайчлан тоглосонд баяртай байна. Бидний хувьд том туршлага болж үлдлээ. Энэ тоглолт Монгол улсад зохион байгуулагдах байсан бол үр дүн ялгаагүй байх байсан болов уу. Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх. Гэхдээ тоглолт хэрхэн өрнөснийг хэн ч дурсан ярихгүй" гэсэн юм.
Растислав Бозик: Бид дэлхийн шилдэг багийн хаалганд гоол оруулахын төлөө тоглосон | ||
Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.