Шууд Chart

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд” нэртэй хоёр боть ном хэвлэгджээ

2021-03-31 11:17:21

“Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд” хэмээх нэртэй хоёр боть (Клавир) ном хэвлэгджээ. Үүнийг хөгжмийн том хэлбэрийн бүтээл гран при шагналт, оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын консерваторийн сургуулийн Хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал Х.Алтангэрэл төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг угтан эмхтгэн гаргажээ.

Түүний энэхүү 25 зохиолоос бүрдсэн бүтээлийг хоёр боть ном бүтээл болгон гаргахад Монгол Улсын консерваторийн захиргаа, Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн зүгээс сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин Х.Алтангэрэлийн хувьд “Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн 25 зохиолоос бүрдсэн хоёр боть номоо хэвлэлтээс аваад ихэд баяртай байна. Уран бүтээлч хүний нэгэн жаргал бол уран бүтээлээ өлгийдөн авах, уран бүтээлийн номоо гаргах билээ” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд” нэртэй хоёр боть ном хэвлэгджээ  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй