![](/uploads/201405/news/thumb/94645f4cb649cb20f3c822cc520f5e9d_x3.jpg)
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү дэх Монгол оюутны холбоо хамтран тус хотод суралцдаг Монгол оюутнуудын спортын “Оюутны хавар-2014” наадмыг 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс энэ сарын 5-ны өдрийн хооронд даам, шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг гэсэн төрлөөр амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн “Оюутны хавар-2014” наадамд давхардсан тоогоор 500 гаруй оюутан залуус оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин багийн дүнгээр нэгдүгээр байрыг Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургууль, хоёрдугаар байрыг Эрхүүгийн Техникийн улсын их сургууль, гуравдугаар байрыг Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн оюутнууд тус тус эзэллээ.
“Оюутны хавар” наадмын хаалтын үйл ажиллагаа, мөн 2014 онд Эрхүүгийн их, дээд сургуулиудыг төгсөж буй нийт 102 оюутны төгсөлтийн баяр энэ сарын 5-ны өдөр Эрхүүгийн Техникийн улсын их сургуулийн хурлын зааланд болов. Ерөнхий консул Б.Болд хаалтын ажиллагааг нээж, нийт төгсөж байгаа оюутнуудад хандан үг хэлж, сурлагаараа бусдыгаа манлайлан төгсөж буй оюутнуудад ЕКГ-ын зүгээс Өргөмжлөл олгож, баяр хүргэв.
"Оюутны хавар" наадам зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.