![](/uploads/202104/news/thumb/b532036ccb133e5a298a079898e1728e_x3.jpg)
Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх гишүүдийн хурал өчигдөр цахимаар зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай илтгэлийг бүх гишүүдэд танилцуулж, санал бодлоо өргөнөөр солилцов. МҮОХ нь өдгөө нийт спортын 75 холбооны 179 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 103 гишүүн энэ удаагийн цахим хуралд оролцсон байна.
Уг хурлаар зарим спорт холбоодоос МҮОХ-нд ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажил төрлийн шаардлагаар нэр бүхий гишүүдийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
МҮОХ-ны гишүүнээр батлуулах тухай Дүрмийн 6, 7 дугаар зүйлийг үндэслэн, Монголын хүндийг өргөлт, волейбол, бокс, жүдо, бадминтон, чөлөөт бөх, Булган аймгийн “Москва”, Хан-Уул дүүргийн “Калгари”, Орхон аймгийн “Атланта" олимпын зөвлөлөөс тус тус ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн, гишүүдийн хурлаас доорх нэр бүхий 11 хүнийг шинээр баталлаа.
- Т.Мөнхбаяр- Монголын боксын холбоо, Ерөнхийлөгч
- Х.Болдбаатар –Монголын жүдо бөхийн холбоо, ахлах дасгалжуулагч
- П.Гансүх- Монголын чөлөөт бөхийн холбоо, Ерөнхийлөгч
- Г.Даваадорж- Монголын хүндийг өргөлтийн холбоо, Дэд ерөнхийлөгч
- С.Үенбаатар- Монголын Хүндийг өргөлтийн холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга
- Т. Гантулга- Монголын бадминтоны холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга
- Ц.Чингарьд - Монголын волейболын холбоо, Ерөнхийлөгч
- Б.Мөнхдөл - Монголын волейболын холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга
- Б. Ариун-Эрдэнэ- Булган аймгийн “Москва” Олимпын зөвлөл, дарга
- Я.Хоролсүрэн- Орхон аймгийн “Атланта” Олимпын зөвлөл
- 11. Э.Энхмөнх- Хан-Уул дүүргийн “Калгари” Олимпын зөвлөл, дарга
МҮОХ-ны бүх гишүүд цахимаар хуралдаж, энэ оны төсөв, төлөвлөгөөг баталлаа | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.