![](/uploads/201405/news/thumb/f59115ed7bf2896c6f15388d60744d7b_x3.jpg)
Спортын болон уран сайхны гимнастикийн 2014 оны улсын аваргууд тодорлоо. Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд 250 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн I, II, III зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагджээ.
Уран сайхны гимнастикийн өсвөрийн I зэргийн эхний гурван байрт С.Энхжин, Ц.Зулзаяа, Э.Энхдалай нар шалгарсан бол өсвөрийн II зэрэгт Г.Номин-Эрдэнэ, Ц.Уянсэтгэл, Х. Тэмүүлэн нар эхний байруудыг эзэлжээ.
Гимнастикчид шилдгээ тодрууллаа | ||
Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.